Terms
Loom contracts with brands and with creators separately, and the two never contract with each other. These are the two agreements.
ASCENDIA LABS LLC — ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ (TERMS OF SERVICE)
Үйлчилгээ үзүүлэгч: ASCENDIA LABS LLC
Регистрийн дугаар: 7332641
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, 5-р хороолол, ТК30-21
Холбоо барих: founder@loom.mn
Энэхүү баримт бичигт "Ascendia Labs", "Loom", "Үйлчилгээ үзүүлэгч" эсхүл "Бид" гэж "Асендиа Лабс" ХХК-ийг; "Та" эсхүл "Захиалагч" гэж Loom платформ болон үйлчилгээг ашиглан кампанит ажил үүсгэж буй хуулийн этгээд эсхүл хувь хүнийг ойлгоно.
ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Loom болон Таны хооронд байгуулагдах цахим гэрээ мөн. Та кампанит ажлаа үүсгэхдээ энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр болно.
1.2. Хүлээн зөвшөөрсөн өдөр, цаг, нөхцөлийн хувилбар болон Таны уншсан бүрэн эх бичвэрийг Loom цахимаар хадгална. Та хүлээн зөвшөөрсөн бичвэрээ хэдийд ч дахин унших, нягтлах боломжтой.
1.3. Энэхүү нөхцөл нь Таны үүсгэсэн кампанит ажил бүрд нэгэн адил хамаарна.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АГУУЛГА
2.1. Loom нь Таны кампанит ажилд тохирох контент бүтээгчдийг ("Бүтээгч") сонгож, тэдэнтэй гэрээ байгуулж, даалгавар өгч, бичлэгийг цуглуулан, шан хөлсийг өөрөө хариуцан төлнө.
2.2. Та зөвхөн Loom-той гэрээний харилцаатай байна. Та бүтээгчидтэй шууд гэрээ байгуулахгүй бөгөөд тэдэнд шууд төлбөр төлөхгүй.
2.3. Кампанит ажил үргэлжлэх хугацаанд Та Loom-ийн сонгосон бүтээгчидтэй аливаа хэлбэрээр шууд тохиролцоо хийхийг хориглоно.
2.4. Loom нь контентын үзсэн тоо, хүрэх хэрэглэгчдийн тоо болон борлуулалтын өсөлт зэрэг үр дүнд шууд баталгаа гаргахгүй.
ЗАХИАЛГА БОЛОН ТÖЛБӨР
3.1. Сонгосон багцын үнэ нь Таны төлөх нийт дүн мөн. Уг дүн нь Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ыг багтаасан байх бөгөөд нэхэмжлэхэд татварын дүнг тусад нь заана.
3.2. Төлбөр нь хоёр хэсгээс бүрдэнэ: Урьдчилгаа 70%, үлдэгдэл 30%.
3.3. Урьдчилгаа төлбөр Loom-ийн дансанд орсныг баталгаажуулснаар кампанит ажил эхэлнэ. Урьдчилгаа төлөгдөхөөс өмнө бүтээгч сонгох ажиллагаа эхлэхгүй.
3.4. Үлдэгдэл төлбөрийг Таны хүлээн авсан бүх бичлэг нийтлэгдсэн өдөр төлж барах үүрэгтэй.
3.5. Гүйлгээний утгад зөвхөн нэхэмжлэхэд заасан кодыг бичнэ. Код бичээгүй эсхүл буруу бичсэн тохиолдолд төлбөрийг тухайн кампанит ажилтай холбох боломжгүйгээс үүдэх баталгаажуулалтын сааталд Loom хариуцлага хүлээхгүй.
ХУГАЦАА
4.1. Та контент нийтлэгдсэн байх ёстой эцсийн өдрийг ("Эцсийн өдөр") өөрөө сонгоно. Loom нь ажлын бүх дотоод хуваарийг уг өдрөөс ухраан тооцно.
4.2. Эцсийн өдөр нь захиалга үүсгэсэн өдрөөс хойш хамгийн багадаа 14 хоногийн дараа байна. Үүнээс богино хугацаанд санал хүлээн авах, зураг авалт, хяналт болон нийтлэх үе шатууд багтах боломжгүй.
4.3. Сонгогдсон бүтээгчдийн бүрэлдэхүүнийг Эцсийн өдрөөс 14 хоногийн өмнө Танд танилцуулна. Эхний бичлэгүүд Эцсийн өдрөөс 9 хоногийн өмнө Системд ирнэ.
БҮТЭЭГЧИЙН СОНГОЛТ
5.1. Бүтээгчдийг Loom сонгоно. Захиалагч бүтээгчдийн нийт мэдээллийн баазыг шууд үзэх эсхүл нэрлэн захиалах боломжгүй.
5.2. Loom нь Танд сонгосон бүтээгч бүрийн Instagram хаяг, дагагчийн тоо, оролцооны түвшин (engagement rate) болон 3 дээж кадраас бүрдэх мэдээллийг харуулна.
5.3. Бүтээгчид төлөх шан хөлсийг Loom бие даан тогтооно. Уг дүнг Танд ил болгохгүй бөгөөд нэхэмжлэхэд тусад нь задалж заахгүй.
5.4. Та шаардлагатай гэж үзвэл шалтгаанаа тодорхой заан бүтээгчийг солиулах хүсэлт гаргаж болно.
5.5. Бүтээгчийг солих нь Захиалагчийн шууд эрх биш бөгөөд зөвхөн хүсэлт байна. Loom хүсэлт бүрийг тус тусад нь авч хэлэлцэн шийдвэрлэнэ.
5.6. Солиулах хүсэлтийг зөвхөн тухайн бүтээгч даалгавар, саналыг хүлээн аваагүй байхад авч үзнэ. Бүтээгч нэгэнт саналыг хүлээн авсан бол түүнийг солих боломжгүй.
5.7. Нэг кампанит ажилд солиулж болох бүтээгчийн тоо сонгосон багцаас хамаарна. Бүтээгч ажлаа гүйцэтгээгүйн улмаас Loom-ийн санаачилгаар хийсэн солилцоо нь энэ хязгаарлалтад хамаарахгүй.
БИЧЛЭГ ХҮЛЭЭН АВАХ
6.1. Бичлэг бүрийг Та өөрөө үзэж шалган хүлээн авна. Loom Таны өмнөөс бичлэгийг хүлээн авахгүй.
6.2. Та бичлэгийн тодорхой секунд дээр тэмдэглэл үлдээж, шаардлагатай засварыг хүсэх эрхтэй. Засвар хүсэх тоонд хязгаар тавихгүй.
6.3. Та бичлэгийг хүлээн авснаас хойш бүтээгч 72 цагийн дотор өөрийн сувагт нийтэлнэ. Нэгэнт хүлээн авсан бичлэгийг цуцлах болон буцаах боломжгүй.
6.4. Захиалагчийн хариу хүлээгдэж буй аливаа алхам хугацаагаар автоматаар баталгаажихгүй. Бичлэг зөвхөн Та хүлээн авах товчийг дарж баталгаажуулснаар хүлээн авагдсанд тооцогдоно.
ДҮҮРГЭГДЭЭГҮЙ СУУДАЛ
7.1. Эцсийн өдөр өнгөрөхөд нийтлэгдэж баталгаажаагүй үлдсэн бүтээгчийн суудлыг "Дүүргэгдээгүй суудал"-д тооцно.
7.2. Дүүргэгдээгүй суудал бүрийн үнийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцно. Хасах дүнг тооцохдоо: Багцын нийт үнийг багцад багтах бүтээгчийн нийт тоонд хувааж тодорхойлно.
7.3. Хасах дүн нь үлдэгдэл төлбөрийн дүнгээс давсан тохиолдолд зөрүү дүнг Loom урьдчилгаа төлбөрөөс буцаан олгоно.
7.4. Энэхүү заалтаас бусад тохиолдолд төлбөр буцаан олгох журам үйлчлэхгүй.
АШИГЛАХ ЭРХ БОЛОН ОЮУНЫ ӨМЧ
8.1. Бүтээгчийн бэлтгэсэн бичлэгийн Зохиогчийн эрх нь бүтээгчид өөрт нь үлдэнэ.
8.2. Та тухайн бичлэгийг өөрийн байгууллагын албан ёсны сувгуудаар 6 (зургаа) сарын хугацаанд нэмэлт төлбөргүйгээр дахин нийтлэх (repost) органик эрхтэй.
8.3. Бичлэгийг төлбөртэй сурталчилгаа (Paid Ads / Boost)-нд ашиглах тохиолдолд тухайн бүтээгчээс тусад нь зөвшөөрөл авч, нөхцөлийг тохиролцоно.
8.4. Захиалагч нь бичлэгийн агуулга, утга санааг өөрчилсөн эвлүүлэг, засвар хийхийг хориглоно.
ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ШААРДЛАГА, ЖУРАМ
9.1. Та бол зар сурталчилгааны захиалагч мөн. Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар өгсөн бүх мэдээллийн үнэн зөв байдлыг Та бүрэн хариуцна.
9.2. Зар сурталчилгааны тухай хуулийн дагуу сурталчилгаа нь худал, төөрөгдүүлсэн, эсхүл шударга бус өрсөлдөөнд хүргэх агуулгатай байж болохгүй.
9.3. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа сурталчилж буй тохиолдолд зөвшөөрөл олгосон байгууллагын нэр, тусгай зөвшөөрлийн дугаарыг Loom-д урьдчилан гаргаж өгнө.
9.4. Бүтээгчид өөрийн нийтлэлд сурталчилгаа гэдгийг тодорхой илэрхийлсэн тэмдэглэгээг (жишээ нь: #Ad, #PaidPartnership гэх мэт) оруулна. Уг тэмдэглэгээг арилгуулахыг шаардах эрх Танд байхгүй.
НУУЦЛАЛ БОЛОН ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
10.1. Та зөвхөн өөрийн кампанит ажилд сонгогдсон бүтээгчдийн мэдээллийг харна. Loom-ийн бусад үйлчлүүлэгч болон бусад бүтээгчдийн мэдээллийг харах боломжгүй.
10.2. Бүтээгчид төлөх шан хөлс болон тэдний санхүү, дансны мэдээлэл Захиалагчид ил болохгүй.
10.3. Loom нь Таны байгууллагын болон холбоо барих ажилтны мэдээллийг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль-ийн дагуу цуглуулж, боловсруулж, хадгална.
ГЭРЭЭ ЦУЦЛАХ
11.1. Урьдчилгаа төлбөр баталгаажихаас өмнө Та кампанит ажлыг ямар нэг торгуульгүйгээр цуцалж болно.
11.2. Урьдчилгаа төлбөр баталгаажсаны дараа бүтээгчидтэй гэрээ байгуулах ажиллагаа эхэлдэг тул урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй. Энэ тохиолдолд дүүргэгдээгүй суудлын тооцоог 7 дугаар бүлэгт заасны дагуу хийнэ.
ХАРИУЦЛАГА БОЛОН ХЯЗГААРЛАЛТ
12.1. Loom нь бүтээгчийн сонголт, ажлын зохион байгуулалт болон бүтээгчид төлөх төлбөрийг бүрэн хариуцна.
12.2. Та өгсөн мэдээллийн үнэн зөв байдал болон бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдал, чанарыг хариуцна.
12.3. Гэрээний аль нэг тал үүргээ биелүүлээгүйн улмаас гарах хохирлын хариуцлагын дээд хэмжээ нь тухайн кампанит ажлын нийт үнийн дүнгээс хэтрэхгүй.
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
13.1. Энэхүү гэрээг тайлбарлах, биелүүлэхэд Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомж үйлчилнэ.
13.2. Талууд маргааныг эхнээс нь харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд хариуцагчийн оршин суугаа газрын харьяа Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлнэ.
НӨХЦӨЛД Ө ӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
14.1. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хувилбартай байна. Loom нь шаардлагатай тохиолдолд шинэ хувилбарыг нийтлэх эрхтэй.
14.2. Нэгэнт хүлээн зөвшөөрсөн кампанит ажлын хувьд тухайн үед баталгаажсан нөхцөлийн хувилбар өөрчлөгдөхгүй үйлчилнэ.
14.3. Шинэ хувилбар нийтлэгдсэн тохиолдолд Та дараагийн кампанит ажлаа үүсгэхдээ шинэчлэгдсэн нөхцөлийг шинээр хүлээн зөвшөөрнө.